БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭМЧ НАРТ “МЭДРЭЛИЙН ЭМГЭГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын неврологийн нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо хамтран зэрэг байгууллагууд хамтран Баян-Өлгий аймагт “Мэдрэлийн эмгэгийн анхан шатны тусламж” сэдвээр сургалт зохион байгууллаа. 

Тус сургалтыг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтээр 2017 оны 05 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулсан ба сургалтанд тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, 12 сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн 80 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдсан байна. Сургалтыг тархины харвалт, түүний хэв шинж, ялган оношлогоо, захын сул сааны хэлбэрүүд, ялган оношилгоо, уналт, таталтын хэлбэрүүд, оношилгоо, эмчилгээ, нурууны хурц, архаг өвдөлт зэрэг сэдвүүдээр зохион байгуулан хэлэлцүүлэг хийлээ. Мөн мэдрэлийн лавлагаа тусламж үйлчилгээнийхээ хүрээнд онош нь эргэлзээтэй 3 хүүхэд, 5 хүнд оношилгоо хийж зөвлөгөө өгч ажиллалаа.