“ЭМНЭЛГИЙН ДЭМЖИН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСАГ, АЛБАДУУДЫН НЭРЭМЖИТ САР” ЭХЭЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2017 оныг “Байгууллагын соёлын жил” болгон зарласан бөгөөд сар бүрийг иргэд, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн ажиллагсдад зориулсан зорилтот сар болгон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Тэгвэл “Олон улсын төрийн үйлчилгээний ажилтны өдөр”-ийг тохиолдуулан энэ 6 дугаар сарыг тус эмнэлгийн Мэдээлэл технологийн алба, Хүний нөөцийн хөгжлийн алба, Даатгал, бүртгэл мэдээллийн алба, Инженер техник, аж ахуйн алба, Эмчилгээний хоол үйлдвэрлийн алба, Эмнэлгийн соёл үйлчилгээний алба, Эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний тасгийн хамт олны нэрэмжит буюу “Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний тасаг, албадуудын нэрэмжит сар” болгон зарлаж байна. 

Энэхүү сарыг нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар 02-ны өдөр боллоо. Тус нэрэмжит сарын хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын дунд ажилчдын “Ажлын байрны ёс зүй, Байгууллагын соёлд-хувь хүний манлайлал зэрэг хэлэлцүүлэг зохион байгуулах, Эмнэлгийн гадна талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор бодит засвар үйлчилгээг хийж, Иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөн шуурхай авах боломжийг бүрдүүлэн дуугүй хөтөч, цахим бүртгэлтэй холбоотой оношилгоо, шинжилгээний цагийн хуваарь, үнэ тариф бүхий гарын авлагаар хангах, Эмнэлгийн орчинд тамхигүй уриалга гарган тамхины эсрэг хамтдаа хөдөлгөөн, Ажлын байрны дасгал хөдөлгөөн, Ажилчдад чиглэсэн эрүүл зөв хооллолтын жижиг бүлгийн сургалт” зэрэг зорилтот аян бүхий олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм.