УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО - 2” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулж амилуулах тусламж үйлчилгээг богино хугацаанд стандарт, удирдамжийн дагуу чанартай үзүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Амилуулах суурь тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо-2” мэргэжлийн арга зүйн тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. 

Энэхүү тэмцээнд тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг, Мэдрэлийн мэс заслын тасаг, Зүрхний мэс заслын тасаг, Ерөнхий мэс заслын тасаг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгуудад 3-5 жил ажиллаж байгаа 75 гаруй сувилагч мэргэжилтэн оролцож мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд сургалтыг үе шаттайгаар зохион байгуулснаар сувилагч мэргэжилтнүүдийн багаар ажиллах чадвар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах, ажил үүргийн хариуцлагыг өндөржүүлэн, гүйцэтгэлийг тодорхой дэс дараалалтай, цэгцтэй үзүүлж, мэргэжлийн ур чадварыг чанарын өндөр түвшинд хүрч ажиллахад чадваржуулж байгаагаараа онцлог сургалт боллоо.

Тэмцээн 5 чиглэлээр явагдан тэргүүн байранд Эрчимт эмчилгээний тасгийн баг, дэд байранд Ерөнхий мэс заслын баг, тусгай байранд Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний багийн сувилагч мэргэжилтнүүд ур чадвар, мэдлэгээрээ тэргүүлж өргөмжлөл, шагналын эздээр шалгарлаа.