УГТЭ-т ҮНДСЭН БОЛОН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАНД ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус эмнэлэгт үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр 2017-2019 онд төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах 150-иад резидент эмч, сувилагч нарт зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

Тус эмнэлгийн төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтад шинээр элсэгчдэд зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус сургалтаар эмнэлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлог, эмнэлгийн дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлчилгээний соёл, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн, хэм хэмжээ, сургалтын хөтөлбөрийн онцлог, суралцагч нарын эрх, үүрэг, орчин нөхцөлийн талаар мэдээлэл өгч, тасаг нэгж, албадуудтай танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. 2 өдрийн турш  зохион байгуулагдах тус сургалтанд үндсэн мэргэшлийн чиглэлийн 90 резидент эмч, төрөлжсөн мэргэшлийн 15 эмч,  сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн 50 сувилагч хамрагдлаа.