“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”- т зориулан өдөрлөг зохион байгууллаа

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийгХалдвар тараагч амьтдаас өөрийгөө хамгаалъя’’ уриатайгаар тус эмнэлгийн Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны баг 2014 оны 04 сарын 07-ний өдөр зохион байгуулав. Нээлтийн үйл ажиллагаг тус эмнэлгийн төв хаалга болон Зөвлөх поликлиникийн үүдний хүлээлгийн хэсэгт сууж буй үйлчлүүлэгчдэд Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны багийн ахлагч, сэтгэл зүйч эмч Ч.Ганцэцэг, Эрүүл мэндийн боловсрол олгох сургагч багш П.Гүнсэлмаа, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Г.Уранзаяа, Сувилгааны арга зүйч Д.Тунгаамаа, Вэйб инженер Б.Цэнд, болон мэс заслын резидент н.Булгантамир, н.Хатанбаатар нар “Хачигт алдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” талаар сурталчилгаа хийж, гарын авлага, тараах материал тарааллаа. Мөн тус эмнэлгийн хүлээлгийн хэсгийн дэлгэцүүдээр “Хачигт алдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” тухай “Хачигт халдвараас сэргийлье”, “Халдварт боом өвчнөөс сэргийлье”, “Тарваган тахал өвчнөөс сэргийлье” киног Мэдээллийн технологийн албатай гаргаж үйлчлүүлэгчдэд мэдээлэл өглөө.