Болзолт уралдааныг дүгнэж шалгарууллаа

Тус эмнэлгийн сувилагч мэргэжилнүүдийн дунд явуулсан “ Эх хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ёс зүй хариуцлагыг сайжруулъя” сэдэвт болзолт уралдааныг 2014 оны 04 сарын 14-ны өдөр дүгнэж, амжилттай оролцсон тасаг хамт олон, хувь хүнийг шалгарууллаа.

Энэхүү аяныг 2014 оны 02 сарын 25-аас 04 сарын 02-ны хооронд зохион явуулж, болзолт уралдааны удирдамжийн дагуу тасаг нэгжийн хийсэн ажлыг дүгнэж шалгаруулан хамт олонд нээлттэй танилцуулав.

Уг аяны ажиллагаанд нийт 21 тасгийн 280 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн оролцсон бөгөөд болзолт уралдааныг дүгнэх ажлын хэсэгт сувилахуйн алба, тасгийн ахлах сувилагч нар оролцож, 4 чиглэлээр үнэлж, дүгнэн шалгаруулалт хийдлээ.

Шалгарсан тасаг хамт олон

1-р байр: Сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олон

2-р байр: Гемодиализ эмчилгээний тасгийн хамт олон

3-р байр: Зөвлөхполиклиникийн тасгийн хамт олон

Тусгай байр: Монголын уламжлалт эмчилгээний тагийн хамт олон

Ахлах сувилагчийн ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах ажлын чиглэлээр шалгарсан ахлах сувилагч

1-р байр: П.Эрдэнэ /Мэдрэл судлалын тасгийн ахлах сувилагч/

2-р байр: Ч.Мөнхтуяа /Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч/

3-р байр: Л.Цэцэгмаа /Дотрын XI тасгийн ахлах сувилагч/

Хувь хүний оролцоо ба хариуцлага ажлын хүрээнд шалгарсан сувилагч

Сэтгэлд нийцсэн үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх үзүүлэлтийг хангасан сувилагч:

Д.Цэндхүү /Зүрхний мэс заслын тасгийн сувилагч/

Ажлын байрны тохилог орчин бүрдүүлэх ажиллагаанд шалгарсан сувилагч:

С. Нэргүй /Монголын уламжлалт эмчилгээний тагийн сувилагч/

ЭССЕ бичлэгийн уралдаанд шалгарсан сувилагч:

Л. Энхжаргал /Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч/