ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН ЦУВРАЛ ЛЕКЦ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарлаж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.Энэ үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн удирдлагын баг болон ёс зүйн салбар хорооны гишүүдээс эмч мэргэжилтэнүүдэд зориулсан ёс зүй, харилцаа хандлагын цуврал лекцүүдийг уншиж байгаа болно.
Энэ удаа эмч мэргэжилтэнд зориулсан дээрх цуврал лекцийг Эмнэлгийн дарга АУ-ны доктор Ц.Төмөр-Очир “Эмч мэргэжилтний хандлагын асуудалд” сэдвээр уншиж сонордууллаа.

Өнгөрсөн хугацаанд дээрх цуврал лекцүүд эмч мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, мөн эмч нарын мэдлэг мэргэжлийн түвшин, ур чадварын хандлагын сэдэвүүдээр уншигдсан байна.

Ирэх долоо хоногийн лекцийг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг унших бөгөөд эмч мэргэжилтэнд зориулсан Ёс зүй, харилцаа хандлагын энэхүү лекц бүтэн жилийн турш үргэлжлэнэ.