Эмч нар БНСУ-д суралцах гэж байна

МУ-ын ЭМЯ, БНСУ-ын ЭМНХЯам хоорондын хамтран ажиллах тохиролцоонд тусгагдсан “Сөүл төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагддаг эмнэлзүйн сургалтын 2014 оны ээлжит сургалтанд тус эмнэлгээс 4 эмч оролцохоор шалгарлаа. Үүнд О.Ариунбилэг (Дүрслэл оношилгооны эмч), М.Пүрэвцэрэн (Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн эмч) нар БНСУ-ын Чусок эмнэлэгт, Б.Булган (Зүрх, судасны мэс заслын тасгийн эмч), Э.Төрмөнх (Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч) нар Сөүлийн их сургуулийн эмнэлэгт тус тус 3 сарын хугацаатайгаар сургалтанд хамрагдахаар боллоо.