Боулингийн тэмцээн боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон 60 жилийн ойгоо угтан тус эмнэлгийн Нэгдсэн лабораторийнн тасгийн нэрэмжит боулингийн тэмцээнийг 2014 оны 04 сарын 19-нд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт 30 багийн 150 тамирчин, 100 гаруй хөгжөөн дэмжигчид оролцож, эхний 3 байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчдыг шагнан урамшууллаа.

I байр: Зүрхний мэс заслын тасгийн баг /383 оноо, алтан медал өргөмжлөл/

II байр: 354 оноогоор Эмнэлгийн соёл үйлчилгээний албаны баг /383 оноо, мөнгөн медаль өргөмжлөл/

III байр: Эмчилгээний хоол судлалын тасгийн 2-р баг /346 оноо, медаль өргөмжлөл/

Эрэгтэй шилдэг тамирчин: Зүрхний мэс заслын тасгийн их эмч Ж.Эрдэнэсүрэн /2 үеийн тоглолтын нийт 294 оноо, алтан медаль өргөмжлөл/

Эмэгтэй шилдэг тамирчин: Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч Г.Амартүвшин /2 үеийн тоглолтын нийт 205 оноо, алтан медаль өргөмжлөл/