Нээлттэй хэлэлцүүлэг боллоо

“Дурангийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 04 сарын 24 өдрийн 16.00 цагт тус эмнэлгийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд боллоо. Дурангийн оношилгоо, эмчилгээний тасгаас зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭНЭШТ, УБ-Сонгдо эмнэлэг, Интермед эмнэлэг, Ливерген эмнэлэг, СХДНЭ, БГЭМН, ЧЭМН, Төмөр замын эмнэлэг, Медимпекс ХХК зэрэг улсын ба хувийн хэвшлийн байгууллагын 20 гаруй дурангийн эмч нар оролцож “Хоол боловсруулах эрхтний уян дурангийн угаалга, ариутгал“, “Дурангийн тусламж үйлчилгээнд тохиолдож буй бэрхшээлүүд, түүнийг арилгах арга зам” -ын талаар санал бодлоо солилцлоо.