ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын аян зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны үйл ажиллагааны хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй сайжруулах, хууль эрх зүйн мэдлэг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, баг хамт олны хамтын ажиллагаа, идэвхи санаачлага, нэгдмэл байдлыг бүрэлдүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр эмч, мэргэжилтнүүдийнхээ дунд АХА тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд эмнэлзүйн оношилгоо эмчилгээни нийт тасаг, албадаас 3 хүний бүрэлдэхүүнтэй 16 баг оролцож, эмнэлзүйн тохиолдол дээр ажиллах, зөрчлийн тухай хууль тогтоомж, танин мэдэхүйн хөгжөөнт асуулт хариултын 3 өртөө дамжин даалгавруудыг гүйцэтгэлээ. Энэхүү мэдлэг, ур чадвар сорих АХА тэмцээнийн Тэргүүн байранд Ерөнхий мэс заслын тасгийн баг 15 оноогоор, Дэд байранд Дүрслэл оношилгооны тасгийн баг 12 оноогоор, Гутгаар байранд Харвалтын тасгийн баг тамирчид 10 оноогоор  шалгарч Өргөмжлөл, багаараа амралтанд амрах эрхийн бичиг, дурсгалын зүйлээр тус тус шагнагдлаа.

“Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын аяны хүрээнд зохион байгуулагдсан төлөвлөгөөт үйл ажиллагаанд идэвхитэй санаачлагатай, манлайлан оролцсон нийт баг хамт олонд Эмнэлгийн захиргаанаас талархал илэрхийлье.