“ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ДАМЖУУЛАХ” ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь БГД-ийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах” үзүүлэх сургуулалтыг зохион байгууллаа.

Тус сургуулалт нь эмнэлгийн гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах,  үйл ажиллагааг сайжруулах, эмч, эмнэлгийн ажиллагсдыг сургаж дадлагажуулах, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохионы хугацаанд багтаж үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд энэхүү үйл ажиллагаанд УГТЭ-ийн нийт 552 эмч, эмнэлгийн ажилчид,  резидент эмч нар хамрагдлаа.