ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХ МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдан хэрэгжиж буй “Зөрчлийн тухай хууль”-ийн талаархи мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдөр Нийслэлийн Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.Алтанзулыг урьж сургалт явууллаа.

Тус  сургалтаар зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль болон эмнэлгийн орчинд үйлдэгддэг хулгайн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмнэлгийн байгууллагын ажилчдад тулгардаг хууль эрх зүйн асуудлуудад чиглэсэн мэдээлэл, сургалт зохион байгуулагдлаа. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой байдлаар шинэ мэдээ мэдээлэл, сургалтыг явуулсан Нийслэлийн цагдаагийн газрын “Урьдчилан сэргийлэх хэлтэс”-ийн ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.Алтанзулд УГТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хамт олныхоо нэрийн өмнөөс талархалаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.