Академич ёс зүй, харилцаа хандлагын лекц уншив

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил” болгон зарлаж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн даргын урилгаар тус эмнэлгийн Зүрхний мэс заслын зөвлөх эмч, Академич Н.Баасанжав 2014 оны 04 сарын 29-нд бүх эмч мэргэжилтэнд зориулж “Эмчийн эрхэмлэх 10 эрдэм” сэдэвтэй ёс зүй, харилцаа хандлагын лекцээ уншиж сонордууллаа.

Эмч хүний өдөр тутмын эмнэлзүйн үйл ажиллагаандаа мөрдөх харилцаа хандлагын зарчмаас эхлээд эмч хүний насан туршдаа эрхэмлэх ёс зүйн талаар сургамжтай, сайхан лекц уншиж сонордуулсан Академич Н.Баасанжав багшдаа эмнэлгийнээ хамт олны нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсье.