“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН”-ныг ХААН БАНК САНТАЙ ХАМТРАН ДАХИН ЭХЛҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилгаар “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Хаан Банкны “ХААН БАНК САН”-гийн дэмжлэг санхүүжилттэйгээр хамтран хэрэгжүүлэхээр 2017 оны 05 сарын 17-ны өдөр энэхүү аяны нээлтийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, аяны хүрээнд  ард иргэдийн дунд цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг хийх, “Хаан Банк”-ны 4 тооцооны төвд цусны даралт хэмжих буланг нээж харилцагч, үйлчлүүлэгчдийн дунд эрүүл амьдралын зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт сурталчилгааны олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлсэн нь эдүгээ үр дүнгээ өгч байна. Энэхүү үйл ажиллагааны дүнд хүн амын дунд тархины харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдлаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн зорилтот үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж, 4,000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажилласан.

ХААН Банк нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн томоохон хоёр төсөл болох “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааныхаа тасралтгүй байдлыг хангах хүрээнд өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн газрын дарга Р.Оюунханд, УГТЭ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд, Хаан банкны удирдлага хамт олон, бусад эрүүл мэндийн салбарын ажилтнууд байлцлаа.

Хамтран ажиллах гэрээнд УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир, Хаан Банкны гүйцэтгэх захирал Жон Бел нар гарын үсэг зурлаа. Энэхүү аяны хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг,  Хаан банк сантай хамтран "2018 оны "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян"-ыг цусны даралт ихсэх өвчлөл харьцангуй өндөр байгаа Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл гэсэн  нийт 6 аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэн  хэрэгжүүлэхээр боллоо.