ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЫН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЯВАГДАВ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, БГД-ийн Онцгой байдлын хэлтсээс хамтран 2018 оны 03 сарын 28-аас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь болзошгүй гамшгийн аюулаас хүн , мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэд, аж ахуй нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах бэлтгэл болон бэлэн байдлыг шалган туслах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад зорилготойгоор үзлэг, шалгалт хийгдлээ.

Тус арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  100-н  төрийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийн тайлан мэдээ, үнэлгээгээр Улсын Гуравдугаар Төв эмнэлэг манлайлан оролцож “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.