ЯПОН МОНГОЛЫН РОТАРИ КЛУБЭЭС УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ КОWA ФИРМИЙН NON MYD-7 АППАРАТЫГ БЭЛЭГЛЭЛЭЭ

Японы Koga-East Ротари клуб, Монголын Хүрээ Ротари Клубээс Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн нүдний мэс заслын тасагт 9000 долларын үнэ бүхий нүдний угийн оношилгооны КОWA фирмийн “Non Myd-7” аппаратыг бэлэглэлээ.

Энэхүү аппарат нь харааны мэдрэлийн болон торлогийн эмгэгийг илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах, баримтжуулах, сургалтанд хэрэглэх олон ач холбогдолтой бөгөөд  Глауком өвчний даамжралыг хянах, артерийн даралт ихдэлт болон чихрийн шижингийн үеийн торлогийн судасны эмгэгийн эмчилгээ үр дүнг хянаснаар сул хараа үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм.

Энэхүү аппаратыг бэлэглэсэн Японы Koga-East Ротари клуб, Монголын Хүрээ Ротари Клубын Ротаричууддаа хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бодитой хувь нэмэр оруулж буй явдалд эмнэлгийн захиргаа, нийт хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.