“АНХАН ШАТНЫ БҮРТГЭЛ МАЯГТ“ ХӨТЛӨЛТ СЭДЭВТ СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНИЙ ТАЙЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн алба, Мэдрэл судлал, Уушиг судлалын тасгаас 2018 оны 03 сарын 01-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ны өдрийн хугацаанд “Анхан шатны бүртгэл маягт” хөтлөлт сэдэв нэг сарын аяныг зохион байгууллаа.

Энэхүү аян  нь тус эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний эмнэлзүйн удирдамж, эмчилгээ, оношилгооны заавар, эмнэлгийн технологийн үйлдлийн стандарт мөрдөлтийн чанарыг сайжруулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах, хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд тус аяны хүрээнд хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шинэ санаа, шинэлэг бүтээлүүдийг эмнэлгийн нийт эмч, эмнэлгийн ажилчиддаа сурталчилан таниуллаа.

Аяны хугацаанд сувилагч нарын хувцаслалт, энгэрийн тэмдгийг эмнэлгийн даргын баталсан хувцаслалтын кодын дагуу жигдрүүлэн, сувилагч мэргэжилтнийг сэдэлжүүлэх үүднээс “Сэтгэл шингэсэн сувилахуйг танд” уриа бүхий энгэрийн тэмдгийн зүүлт, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэгдэг хэрэгслийг биедээ авч явах зориулалт бүхий паскаар жигдэрүүлсэн байна.

Мөн тасгийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын болон үйлчлүүлэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтын хавтасууд, сувилахуйн түүх, эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудасуудыг өөрийн тасгийн тусламж үйлчилгээний онцлогт тохируулан онош болон нэмэлт асуудлаар баяжуулах, анхан шатны бүртгэлийн баримт, өвчний түүхийн хавтсыг төрөлжүүлэн шинэчлэх, тасгийн онцлогоор заавар, арга аргачлалуудыг шинээр боловсруулан гаргалаа.