“ТАРХИ БОЛ ЦАГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Харвалтын тасгийн хамт олон тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд, тэдний ар гэр, асран хамгаалагч нарт зориулсан “Тархи бол цаг” сэдэвт сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар  “Тархины цус харвалт өвчин гэж юу вэ? Түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, тархины цус харвалттай өвчтөний асаргаа, сувилгаа”, “Зөв зохистой гар угаалт гэж юу вэ?, “Гарын эрүүл ахуй, гараа хэрхэн халдваргүйжүүлэх вэ?” зэрэг сэдвүүдээр зохион байгуулагдлаа. Мөн Тархины харвалт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт үеийн оношилгоо эмчилгээ болон гараа хэрхэн зөв угаах вэ?, гараа угааж халдваргүйжүүлэх арга сэдвээр гарын авлага бэлтгэн тарааж, тархины харвалт өвчний талаар иргэд, үйлчлүүлэгчдийн сонирхсон асуултанд хариулан, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.