“Зангиагүй уулзалт” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

ЭМЯ-ны байгууллагын удирдлагын хөгжлийн хэлтсээс санаачлан Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн дэд сайд, Сайдын зөвлөхүүд, ЭМЯ-ны газрын дарга нар нийт харъяа байгууллагуудын эмнэлгийн дарга нар оролцсон “Зангиагүй уулзалт” хэлэлцүүлгийг 2014 оны 04 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Харъяа байгууллагын эмнэлгийн дарга нар өөрсдийн эмнэлэг дээр салбарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулж туршлага солилцов. Мөн эмнэлгийн байгууллагууд дээр тулгамдаж буй асуудлаа нүүр тулсан уулзалтаар ярилцав. Тус эмнэлгээс Ёс зүй, харилцаа хандлагын жил, Бидний хөгжлийн чиг хандлага, Эмнэлгийн соёл, үйлчилгээний алба, П.Н.Шастины нэрэмжит УГТЭмнэлэг байгуулагдсны 60 жилийн ой сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй ярилцав. Зангиагүй уулзалтын үеэр дартс, теннис, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдсан байна.