ХААН БАНКНЫ ТОМООХОН САЛБАРУУД ДЭЭР “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн сувилагч мэргэжилтнүүд 2018 оны 04-р сарын 12-ны өдөр Хаан Банкны алслагдсан дүүргийн томоохон 4 салбар дээр “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр Хаан банкаар үйлчлүүлж байгаа ард иргэдэд цусны даралт ихсэх өвчин, цусан дахь сахар ихсэлтээс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолтын талаар  эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, банкны салбараар үйлчлүүлж буй иргэдийн  артерийн даралтыг хэмжин, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлж, эрүүл мэндийн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа. Мөн өдөрлөгийн үеэр цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, цусан дахь сахарын хэмжээгээ хэрхэн хянах, сахартай өвчтөний хооллолт зэрэг эрүүл амьдралын дадал олгох зөвлөгөө зөвлөмж бүхий 400 гаруй гарын авлага бэлтгэн тарааж, өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт үйлчлүүлэг 552 иргэн, Хаан Банкны 4 салбарын нийт 94 ажилтныг хамрууллаа.