Ёс зүй, харьцаа хандлагын нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

эмнэлгийн Мэдрэлийн төвийн харьяа Харвалтын тасгийн эмч, сувтлагч нарын дунд эмнэлгийн ёс зүй, харьцаа хандлагын талаар нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 04 сарын 29-нд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогын хүрээнд эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилтны мэргэжлийн болон ёс зүй, харилцаа хандлагын хэм хэмжээг өнөөгийн түвшнээс эрс сайжруулах, иргэд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн байдлыг дээшлүүлэх, тэдний эмнэлгийн үйлчилгээнд хандах зөв хандлагыг хэвшүүлэх зорилгоор Эмнэлгийн даргын 2014 оныг “Ёс зүй харилцаа хандлагын жил“ болгон зарласан А/02 тоот тушаалыг хэрэгжүүлэх явдал юм.

Энэ үеэр харвалтын тасгийн хамт олон эмнэлгийн ажилтны “Ёс зүй харилцаа хандлагын жил“-ийн болон Сэтгэлд шингэсэн найман үйлчилгээний хүрээнд хийсэн ажлаа эмнэлгийн удирдлагуудад танилцуулав. Энэхүү хэлэлцүүлэгт Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг, Эрэдм шинжилгээ, сургалт эрхэлсэн орлогч дарга О.Батгэрэл болон эмч мэргэжилтнүүд оролцлоо.