СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГА ДЭЭР “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” ХӨТӨЛБӨРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг  нь “Олон улсын Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж БЗД-ийн Хонхор тосгонд байрлах Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дээр сувилахуйн тусламж үйлчилгээний өдөрлөгийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд тус төвийн  хүмүүжигч 54 хүүхэд, 6 багш оролцсон бөгөөд сувилахуйн 7 чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэн, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, 9 төрлийн гарын авлага бэлтгэн тарааж, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа.