“Мон-Ай-Ти” ХХК Мэдрэлийн төвд компьютер хандивлав

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, Мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ой, “Цахим эмнэлэг-eHospital” програм хангамжийг анх удаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсний 10 жилийн ойг тохиолдуулан “Мон-Ай-Ти” ХХК-аас тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн харьяа Мэдрэл судлалын тасагт 3, Харвалтын тасагт 1 ширхэг иж бүрэн компьютер хандивлав. Тус компьютерийг 2014 оны 04 сарын 30-ны өдөр Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир болон эмнэлгийн удирдлагуудад “Мон-Ай-Ти” ХХК-ийн захирал Д.Батнасан гардуулан өглөө.