Монгол Улсын хүний гавьяат эмч ёс зүй харилцаа хандлагын лекц уншив

2014 онд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр хэрэгжиж байгаа “Ёс зүй харилцаа хандлагын жил”-ийн үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн Бөөр Дотоод Шүүрлийн Эмгэг Судлалын тасгийн зөвлөх, МУ-ын хүний гавьяат эмч, профессор Х.Гэлэгжамц “Эмчийн ёс зүй эмнэлзүйн практикт” сэдвээр 2014 оны 05 сарын 13-нд нийт эмч мэргэжилтэнд зориулж ёс зүй, харилцаа хандлагын лекцээ уншиж сонордууллаа.

Сайн эмч болохын тулд анагаах ухааны мэдлэг, эмнэлзүйн дадал чадварыг сайтар эзэмшиж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байдаг, үүний тулд эмч хүн бүхий л нандин чанарыг өөртөө агуулсан байх тухай, эмч эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ эмнэлзүйн үйл ажиллагааны үед жинхэнэ утгаараа хэрэгжих бөгөөд өвчтөн түүний ар гэр ойр дотны хүмүүстэй харилцах ур чадвар юу юунаас илүү чухал болох талаар, мөн ялангуяа залуу, туршлага багатай эмч нарын дунд түгээмэл байдаг шаардлаггүй шинжилгээ, эмчилгээг хийхгүй байхын тулд эмнэлзүйч эмч хүний хувьд юуг анхаарах ёстой талаар Монгол улсын эрүүл мэндийн салбарын үе үеийн шилдэг эмч нарын жишээн дээр дурдаж, эрүүл мэндийн салбарын өнөөгийн шинэчлэлийн бодлоготой уялдсан үр өгөөж ихтэй сайхан лекц уншиж сонордууллаа. Сэтгэлд хоногшсон, сонирхолтой лекц уншиж өгсөн Х.Гэлэгжамц багшдаа эмнэлгийнээ хамт олны нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлж эрүүл энх сайн сайхныг хүсье.