АНУ-ын мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтран ажиллав

Олон улсын сайн дурынханы Virtue Foundation байгууллагын шугамаар мэдрэлийн мэс заслын эмч Реза Яссари 2014 оны 05 сарын 17-24-ний өдрүүдэд тус эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ажиллалаа. Р.Яассари эмч АНУ-ын Нью-Йорк хотын Гэгээн Барнабасын эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажилладаг.

Манай эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтран нугасны хавдар авах, хүзүүний жийргэвч мөгөөрс сольж, бэхэлгээ хийх, бага тархины гүйлс хэсгийн дарагдал чөлөөлөх, гавлын ясны дефект нөхөх зэрэг 4 мэс засал амжилттай хийлээ. Мөн нуруу, нугасны эмгэгийн талаар лекцүүд уншлаа.

Зочин эмчтэй цуг мэс заслын багаж үйлдвэрлэгч байгууллагын мэргэжилтэн С.Майкл ирсэн бөгөөд тэрээр өөрийн багажуудаа авч ирж мэс заслуудад хамтран оролцон, багаж, хэгслүүдээ танилцуулав.

Цаашид Virtue Foundation байгууллагатай мэдрэлийн мэс засал, ялангуяа нуруу нугасны мэс заслын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар тохиролцлоо.