Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо

Баянгол дүүргийн засаг даргын 2014 оны 03 сарын 25-ны өдрийн “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/216 тоот захирамжийн дагуу НОБГазар, БГД-ийн ОБХ-ээс тус эмнэлэг дээр 2014 оны 05 сарын 27-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд “Гамшгаас хамгаалах штабын дадлага”-ын хүрээнд гамшиг тохиолдсон үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.

2014 оны 05 сарын 28-ны өдөр “Гамшгаас хамгаалах штабын дадлага”-ын цаг үеийн байдлын дадлага сургуулилтыг тус эмнэлгийн штабын байранд зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах удирдах ажилтны сургууль, дадлага, ур чадвар гарган идэвх санаачлагатай оролцсон тул БГД-ийн онцгой байдлын комиссын ӨРГӨМЖЛӨЛ хүртсэн. Уг дадлага, сургуулилтанд 108 эмч, ажиллагсад оролцож, мэргэжлийн 11 анги хамрагдлаа.