“ГЭДЭСНИЙ НЯНГИЙН ИЖ БҮРДЭЛ БА ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт өдөрлөг боллоо

Тус эмнэлгийн Хоол Боловруулах Эрхтэн Судлал /ХБЭСТ/ болон Эмчилгээний Хоол Судлалын Тасаг/ЭХСТ/-ууд хамтран “Хоол боловсруулах эрхтний эмгэгээс сэргийлэх дэлхийн өдөр”-т зориулж “ГЭДЭСНИЙ НЯНГИЙН ИЖ БҮРДЭЛ БА ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт өдөрлөгийг 2014 оны 05 сарын 29-нд зохион байгуулсан.

Өдөрлөг дээр “Гэдэсний нянгийн тухай ойлголт ба гэдэсний үйл ажиллагааны хямрал” сэдэвт лекцийг АУ-ны хүрээлэнгийн дотрын секторын ажилтан Отгонбаяр, “Пробиотик ба пребиотикын ач холбогдол“ сэдэвт лекцийг ХБЭСТ-ийн эрхлэгч С.Буянхишиг, “Суулгалт эмгэг, урьдчилан сэргийлэх боломж” сэдэвт лекцийг ХБЭСТ-ийн их эмч М.Бадрах“, “Гэдэсний эмгэг ба зохистой хооллолт” сэдэвт лекцийг ЭХСТ-ийн эрхлэгч Д.Баярсайхан нар уншлаа.

Өдөрлөгийн үеэр “Ач” АУДС-ийн IV курсын оюутнууд 175 үйлчлүүлэгчдийн цусны даралт, жин үзэж өдөрлөгийн ажиллагаанд идэвхтэй оролцсон бөгөөд тус эмнэлгээр үйлчлүүлэгчдэд “Гэдэсний нян хямрал” сэдэвт 150 ширхэг гарын авлага, прошур тараасан. Өдөрлөгт нийт 200 хүн оролцлоо.

Мөн ЭХСТ-аас төрөл бүрийн үрт ургамалын шүүс болон “Монсүү” компанийн бифидо тараг, ааруул гэх мэт пробиотик бүтээгдхүүнийг бэлтгэн үйлчлүүлэгчдэд сурталчилан амталгаат үйлчилгээ хийсэн бөгөөд энэ өдрийн өглөө тус эмнэлгийн ажилчдыг ажилдаа ирэхэд нь эрүүл зохистой ундаа зөгийн балтай усаар үйлчиллээ.