Японы “Зүрхээ хамгаалъя” сангаас түргэн тусламжийн машин бэлэглэв

Японы “Зүрхээ хамгаалъя” сан ТББ нь П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй 12 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн эмч, төлөөлөгчид манай улсад жилд 2 удаа ирж, нийт 8 нярай хүүхдэд зүрхний гажгийн гажгийн оношилгоо, эмчилгээг хамтран явуулж байна. Тус сан хамтын ажиллагааныхаа хүрээнд 2014 оны 05 сарын 26-нд иж бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн зориулалтын авто машиныг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт бэлэглэлээ. Тус эмнэлэгт эмнэлгийн түргэн тусламж үйлчилгээний зориулалтын авто машин дутагдалтай байсан юм. Энэхүү авто машин нь одоогийн зах зээлийн хамгийн доод ханшаар 60-70 сая төгрөгөөр үнэлэгдэх юм байна. Шастинчууд шинэ машинаа хүлээн авч, баяр талархалаа илэрхийлэв.