Тамхины эсрэг дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Тус эмнэлгийн Уушиг судлалын тасгийн хамт олон 2014 оны 05 сарын 30-нд “Тамхины эсрэг өдөр”-ийг тасгийн нийт эмч, сувилагч, резидент эмч, оюутнууд, хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчидтэй хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн хүрээнд нийт 60 гаруй үйлчлүүлэгчдэд тамхины хор хөнөөлийн талаар, мөн тамхи эрхтэн системд хэрхэн хор нөлөө үзүүлдэг болон тамхинаас хэрхэн гарах зөвлөмжийн талаар сургалт хийлээ. Мөн үйлчлүүлэгчдэд тамхины талаар тоо баримтууд, тамхины хорын талаар видео үзүүлж, тамхины хор хөнөөлийн талаархи зөвлөмж, зурагт гарын авлагыг нийт үйлчлүүлэгч, эмч сувилагч, резидент оюутнуудад тараалаа. Энэхүү өдөрлөгийн хүрээнд тамхины эсрэг өдрийн уриа, лого бүхий анонсыг эмнэлгийн төв үүдэнд болон 5 давхар, зөвлөх поликлиникт байршуулан тамхины эсрэг тэмцэх өдөрт нэгдэцгээсэн үйлчлүүлэгчдээр зурагт плакатанд гарын үсэг зурж, тамхины эсрэг үзэл бодлоороо нэгдэцгээсэн.