ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧИД АНХ УДАА ГАДААД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, “Сэтгэл шингэсэн үйлчилгээ”-ний менежменттэй танилцах зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Соёл үйлчилгээний албаны дарга, үйлчлэгч, таны туслах, ариутгагч, угаагч, сувилагч нарын баг болон захиргааны ажилтан нар 2014 оны 05 сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-ын Тежон Сон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
Салбарын хэмжээнд анх удаа эрүүл мэндийн байгууллагын дэмжих үйлчилгээний чиглэлийн ажилтагн, ажилчдыг гадаад сургалтанд хамрууллаа. Туршлага судлах аялалын хугацаанд эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагын сургалтанд хамрагдсан. Мөн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний соёл, эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаа хандлага, хариуцлага, үйлчлүүлэгч рүү чиглэсэн үйлчилгээ, мэндлэх, хүндлэх, угтах, үдэх зэрэг сэтгэл шингэсэн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж туршлага судаллаа.
Энэхүү үйл ажиллагааны дүнд эмнэлгийн сувилгааны болон дэмжин туслах багийн нягт хамтын ажиллагаа нь үйлчилгээний соёл, эмнэлгийн ажилтны ёс зүй, хариуцлагатай холбоотой болохыг илүү мэдэрч үйл ажиллагаагаа улам чанаржуулан хэвшүүлэх зорилготой ирлээ.

ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ, ЭЕРЭГ ХАНДЛАГА, ТАНААС, НАДААС, ТА БИДНЭЭС ЭХЭЛНЭ...