ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТанхимтай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг 2014 оны 06сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллагдлаа.

Чуулга уулзалтад, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Цолмон, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, ЭМЯ-ны харъяа Төв Эмнэлгийн дарга нар болон бусад төлөөлөгчид оролцов.

Энэ чуулга уулзалтаар Эрүүл мэндийн яамны харъяа Төв эмнэлгүүд Монгол улсад үзүүлж чадахгүй байгаа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх олон улсын баг шалгаруулах, үйлчилгээг үзүүлэх, үндэсний эмч мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр төсөл хэлэлцүүлж, Олон улсын хамтрагч байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдтай хамтрах боломжийн талаар санал солилцож, Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, боломж нөхцлийн талаар хэлэлцлээ.

Тус “чуулга уулзалт” дээрх асуудлуудын хүрээнд дөрвөн салбар хуралдаанд хуваагдан хэлэлцүүлэг явуулж, салбар хуралдаанаас гарсан нэгдсэн зөвлөмжийг чуулга уулзалтын хаалтын үйл ажиллагааны үеэр танилцууллаа.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нарын удирдсан “Монгол оронд оношилж эмчлэхгүй байгаа өвчин эмгэгийн үеийн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт салбар хуралдаанд оролцож “ЗҮРХ СУДАС, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” төслийг танилцуулж хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.