Сувилахуйн албанаас өдөрлөг зохион байгуулав

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эмгэгээс сэргийлэх зорилгоор тус эмнэлгийн Сувилахуйн албанаас эмнэлгийн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн дунд “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх” сэдэвт сургалт өдөрлөгийг 2014 оны 06 сарын 06-ны өдөр зохион явууллаа. Өдөрлөгт 10 тасгийн 50 гаруй хэвтэн эмчлүүлэгчид болон сувилахуйн арга зүйч, тасаг нэгжийн ахлах сувилагч, хөдөлгөөн засалч нарыг оролцуулсан сургалт зохион байгуулсан.

Үүнд:

  • “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх” сэдвээр /Зөв зохистой хооллолт, Хөдөлгөөн эрүүл мэнд, тамхины хэрэглээ/ лекцийг танилцуулсан.
  • Санал солилцон харилцан ярилцсан.
  • Эрүүл мэнд хөдөлгөөнт дасгалыг зурагт үзүүлэн, чөлөөт ярилцлага хэлбэрээр заасан.
  • Эрүүл мэндийн зөвлөмж гарын авлагаар оролцогчдыг хангав.
  • Өдөрлөгт оролцогчдоос үйл ажиллагааны талаархи сэтгэл ханамжийн судалгаа авсан.