П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ болон ЧАСЭН СОЛОНГОСЫН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛГИЙН хамтын ажилгаа

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ болон ЧАСЭН СОЛОНГОСЫН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛГИЙН хамтын ажилгааны хүрээнд ЭМЯ-ний “Б” зааланд 2014 оны 10 сарын 21 өдөр “Мэс заслын бус аргаар солонгосын уламжлалт эмчилгээний аргачлалаар сээр нуруу, үе мөчний өвчнийг анагаах нь” сэдэвт кредиттэй сургалт болж өнгөрлөө. Тус сургалт семинарт “ЧАСЭН” эмнэлгийн захирал АУ-доктор, профессор Шин Жүн Шиг сонирхолтой лекц уншлаа.Уг сургалт семинарт улсын 1,2 шатлалын эмнэлэг болон хувийн эмнэлэг мөн хувийн болон улсын сургуулийн төлөөлөлүүд уламжлалт, сэргээн засах эмчилгээ, мөн мэдрэл судлалын чиглэлийн нийт 140 гаруй эмч мэргэжилтэн багш нар хүрэлцэн ирлээ.