ALOKA prosound α6 аппаратны танилцуулах сургалт зохион байгуулагдлаа

2014.10.30-ны өдөр Монголын СИ-АЙ-ТИ ХХК болон Японы HITACHI AlOKA компанитай хамтарсан ALOKA prosound α6 аппаратны танилцуулах сургалт зохион байгуулагдлаа. СИ-АЙ-ТИ компаны урилгаар HITACHl Aloka фирмийн менежер Германы эрдэмтэн Eberhart Kurz ирж HITACHI ALOKA компаны танилцуулга болон тус аппаратны сүүлийн үеийн дэвшилтэт тал , аппаратан дээр ажиллах заавар, дадлага эзэмшүүлэх сургалтыг явуулсан бөгөөд энэ сургалтын хүрээнд УНТЭ , УХТЭ, ШУГТЭ , АШУИС-ийн дүрс оношлогооны эмч нар болон резидент эмч нийт 30 гаруй эмч нарыг хамрууллаа.