“Эмнэлгийн аюулгүй байдал“, “Ёс зүй харилцаа ба сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол” сургалт амжилттай явагдаж дууслаа.

Сургалт судалгаа эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанаас “Эмнэлгийн аюулгүй байдал“, “Ёс зүй харилцаа ба сэтгэцийн эрүүл мэндийн болдовсрол” сургалтыг бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан 2014.10.28-наас 2014.11.14-ний өдрүүдэд зохион байгуулав.

“Эмнэлгийн аюулгүй байдал“ сургалт нь эмч, эмнэлгийн мэргжилтний ажлын байрны аюулгүй байдлыг хангах асуудлын тухай, “Ёс зүй, харилцаа ба сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол ” сургалт нь сэтгэл зүйн төрөлхийн шинжүүд, авир араншин, сэтгэлийн хөдөлгөөн, бухимдал нь хүмүүсийн харилцаа, хандлага, ёс зүйн байдалд хэрхэн нөлөөлдөг ойлголтуудын тухай сургалт байсан нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тулгамдсан асуудлуудыг хөндөж гаргасан чухал үйл явдал боллоо.