Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр

Харвалттай тэмцэх өдөрлөгт ШУГТЭ-т хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчид, ард иргэд, эмнэлгийн ажилчид - нийт 370 гаруй хүн оролцсон ба өдөрлөгийг ШУГТЭ-н хурлын зааланд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд тасгийн эмч, мэдрэлийн 1,2-р курсын резидент эмч нар үйлчлүүлэгчдийн харвалтын эрсдэлт байдалд үнэлгээ өгч харвалтаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өглөө.