ЭМЧ, ЭМ ЗҮЙЧ НАР “ЭМЧ БҮР-5 МАСК” АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь жил бүрийн 03 дугаар сарын 30-ны өдөр тохиодог олон улсын эмч нарын өдрийг угтан “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЭМЧ МЭРГЭЖИЛТЭН БИДНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” уриан дор “Эмч мэргэжилтний нэрэмжит сарын аян”-ыг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн санаачилгаар “Эмч бүр 5 маск” аяныг зохион байгуулж нийт 3000 ширхэг амны хаалтыг 3 өнгөөр захиалан нийт эмнэлгийн ажилтан тус бүрийг 3 өнгийн амны хаалтаар хангалаа. Эмнэлгийн ажилтан бид халдвараас сэргийлэхэд нэгдмэл зохион байгуулалт, нэгдсэн удирдлагын дор нэгдэн ажилласнаар эрсдэлээс сэргийлж чадна.
Энэхүү аянд нэгдсэн нийт 159 эмч, 12 эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийг дэмжигч байгууллагууддаа Эмнэлгийн захиргаа болон нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРТҮГЭЙ.