“САР ШИНИЙН БАЯР”-ын үед ард иргэдэд өгөх эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэж байна

ЭМЯ-аас Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ын үеэр ард иргэдэд дараах зүйлийг сэрэмжлүүлж, зөвлөмж болгож байна.

  • Хоол ундыг тохируулан хэрэглэх, хоолны хордлогоос сэргийлэх
  • Даарч хөрөн ханиад томуугаар өвчлөхөөс сэргийлж дулаан хувцаслах, бага насны хүүхдийг олон хүнтэй газраар аль болох явуулахгүй байх
  • Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хөлдөлт, осголтоос сэргийлэх
  • Өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүсийг онцгойлон анхаарах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт сайн тавих
  • Халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад хандах
  • Хол замд явахдаа тээврийн хэрэгслийнхээ найдвартай байдлыг хангах, зам тээврийн ослоос сэргийлэх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байх
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй, осгосон хүн таарвал та яаралтай 103,102 дугаарын утсанд мэдэгдэх