Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зарлал

Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зарлал

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь ISO 9001 - Чанарын удирдлагын тогтолцоо - олон улсын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл зэргийг ирүүлнэ. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 02 дугаар сарын 09-өөс 02 сарын 23-ны өдрийн 16 цагийн дотор ирүүлнэ үү

Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, 2-р давхарт 11 тоот өрөө, Чанарын алба

Холбоо барих утас: 976-70187900

Утас/Факс: (51) 264565