БНСУ-ын “Нанүри Сөүл” эмнэлгийн сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2 сарын 12,13 өдрүүдэд БНСУ- ын “Нанүри Сөүл” нуруу нугас, үе мөчний төрөлжсөн эмнэлгийн дарга Им Жэ Хён , Сэргээн засах төвийн дарга Пак Ён Хён ахлагчтай баг хүрэлцэн ирж “Нурууны мэс заслын менежемент” сэдвээр сонирхолтой сургалт явууллаа. Уг сургалтанд I, II шатлалын эмнэлэг, хувийн хэвшилийн эмнэлгийн нийт 50 гаруй эмч, эмнэлгийн ажилчид оролцов. Мөн тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт 2 сарын 13 өдөр “Нанүри Сөүл” эмнэлгийн Сэргээн засах сургалтын төвийг нээн үйл ажиллагаагаа эхлүүллээ.