Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

17-р жарны модон хонин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эмнэлгийн захиргаа, ахмадын зөвлөлтэй хамтран тус эмнэлгээс өндөр насны тэтгэвэрт гарсан 80-аас дээш настай 30 ахмадад гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Ариутгал халдваргүйтгэлийн тасагт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Ч.Долгор гуай энэ жил 100 насыг зооглож байгаа бөгөөд ахмад ажилтандаа 100 насны билэгт сайхан ойг тохиолдуулан сар шинийн мэндийг хүргэж, санасан бодсон бүхэн ёсчлон биелэхийн өлзийтэй ерөөлийг эмнэлгийн хамт олон өргөн дэвшүүлж байна.