Амилуулах суурь тусламжийн сургалт тасралтгүй явагдаж байна

Улмаар Сургалт судалгаа эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанаас “Амилуулах суурь тусламж” сэдэвт сургалтыг тус эмнэлгийн Зүрх судлал, Зүрхний мэс засал, Ангиографи эмчилгээ,оношилгоо, Мэдрэл судлал, Харвалт, Мэдрэлийн мэс засал, Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлал, Уушигны эмгэг судлал, Хоол боловсруулах эрхтэн судлал, Сонгомол эмчилгээ, Дуран оношилгоо эмчилгээ, Гемодиализ эмчилгээний тасгийн сувилагч нарт амилуулах суурь тусламжийн анхан шатны мэдлэг олгох, дээшлүүлэх зорилгоор зохион байгуулан 2014 онд нийт 70 гаруй, 2015 оны 2 сарын байдлаар 108 сувилагч хамруулан 1 кредит олгов. Цаашид тус сургалтанд эмнэлгийн туслах дэмжих үйлчилгээний ажилтнууд, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтанд суралцагчдыг хамруулах төлөвлөгөөтэй байгаа билээ.