Монголын эрүүл мэндийн салбарын спортын анхдугаар их наадамд амжилттай оролцлоо.

“Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэл холбоо” ТББ нь “Буянт-Ухаа” спортын ордонд 2015 оны 02-р сарын 27-оос 3-р сарын 1-ний хооронд эрүүл мэндийн байгууллагуудын дунд Монголын эрүүл мэндийн салбарын “Хамгийн чухал нь эрүүл мэнд” спортын анхдугаар их наадам зохион байгууллаа.

Их наадам сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр явагдсан бөгөөд тэмцээнд эрүүл мэндийн 57 байгууллагын 1800 гаруй тамирчид оролцож хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Их наадамд эмнэлгээс нийт 23 тамирчин 4 төрөлд өрсөлдсөн байна. Сагсан бөмбөгийн тэмцээнд Ц.Мөнхзаяа ахлагчтай эрэгтэй сагсан бөмбөгийн баг хүрэл медаль, ширээний теннисний эмэгтэй төрөлд эмнэлгийн Дүрслэл оношлогооны тасгийн эмч С.Сайнтэгш хүрэл медаль тус тус хүртэн эмнэлгийн тамирчид тэмцээнд амжилттай сайн оролцлоо.