Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч айлчлан ирлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У 2013 оны 02 сарын 15-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт айлчлан ДЭМБ болон Монголын мянганы сорилын сангийн дэмжлэг санхүүжилтээр хэрэгжиж буй “Харвалт ба Зүрхний шигдээс” төслийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа.


Түүнийг тус эмнэлэг дээр байрлаж буй ДЭМБ-ын “Харвалт ба Зүрхний шигдээс” төслийн зохицуулагч Б.Нарантуяа болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд дагалдан ирлээ.


Доктор Су Нюунт-У тэргүүнтэй ДЭМБ-ын төлөөлөгчдийг эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очир хүлээн авч төслийн хүрээнд суурилагдах тоног төхөөрөмжүүд байрлах хэсгүүд тухайлбал, ангиографи, компьютер томографи, шигдээсийн болон харвалтын эрчимт эмчилгээний нэгжүүд байрлах хэсгүүдтэй танилцууллаа. Дараа нь тус энмэлгийн хурлын танхимд Доктор Су Нюунт-У –тай төслийн явцын талаар болон цаашид төсөл суурилагдах, түүнийг бэхжүүлэх, тогтворжуулах зэрэг асуудлуудаар ярилцлаа. Мөн доктор Су Нюунт-У-д эмнэлгийн гарын бэлгийг гардууллаа.