Амлалт хариуцлагын гэрээ байгуулав

2015 оны 03-р сарын 09-ний өдөр эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир тасаг, төв, албаны дарга нартай “Амлалт хариуцлагын гэрээ” байгуулав.
Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах, иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, сэтгэл шингэсэн эмнэлгийн үйлчилгээний хэлбэрүүдийг бий болгох, эмнэлгийн мэргэжилтний хариуцлага, хандлагыг дээшлүүлэх, эдийн засгийн үргүй зардал гаргахгүй хэмнэлттэй ажиллах, тасаг, төв, албаны хамт олны эв нэгдэл итгэлцлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд гэрээний гол зорилго чиглэсэн юм.
Хүний нөөцийн хөгжлийн албанаас эрхлэн тасаг, төв, албаны гэрээний биелэлтийг гаргуулан авч хагас болон бүтэн жилээр жилд 2 удаа дүгнэх юм байна.