Чих сонсгол хамгаалах дэлхийн өдрөөр хийсэн ажлууд

Чих сонсгол хамгаалах дэлхийн өдрийг “Бид чих сонсголоо хамгаалж чадна” уриан дор хийх ажлын төлөвлөгөөг 5 заалтаар боловсруулан гаргаж 100 хувь хэрэгжүүлэн ажиллав.

Сургалтыг 81 сургуулийн 11-р ангийн нийт 125 хүүхдэд сургууль дээр нь очиж “Дүлийрэл гэж юу вэ,түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх”, “Чихэвчний хөгжим, түүний зөв хэрэглээ” сэдвүүдээр сургалт хийж сонсголын асуудалтай 10 хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ зааж, зөвлөгөө өгсөн.

Өдөрлөгийн үеэр хурлын заланд үзлэгийн 3 ширээ засаж, нийт 6 эмч үзлэг хийсэн. Нийт 205 хүн үзэж оношлон, эмчилгээ болон зөвлөгөө өгсөн. Энэ үзлэгт эрүүл мэндийн даатгалгүй 35 хүн хамрагдаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

2 анонс,1 хөлтэй самбар хийж байршуулсан. Нийт үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгөн, “Дунд чихний хурц үрэвсэл”, “Сонсголын аппаратны ач тус”, “Чих хамрын дусаалгаа зөв хэрэглэе” зэрэг сэдэв бүхий танин мэдэхүй, сурталчилгааны материал 385 ширхэгийг тараасан.

Өдөрлөгийн үеэр зохион байгуулж буй үйл ажиллагааг Монгол TV болон Health TV-р цацаж сурталчилсан.

Мөн Health TV-н “Эмчээс асууя” шууд нэвтрүүлэгт 3-р сарын 4-ны өдөр сонсголын эмч Д.Оюунзул оролцсон.

Тасагт хэвтэн эмчлүүлж буй 21 эмчлүүлэгчид чих, сонсгол хамгаалах сургалт явуулсан.