“ШАСТИНЫ ЗАЛГАМЖ ХАЛАА” НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ШАСТИНЫ ЗАЛГАМЖ ХАЛАА” НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Тус эмнэлэг олон улсын эмч нарын өдрийг угтаж эмнэлгийнхээ тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж, эрчимжүүлэх, үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн үйчилгээний соёлыг өргөжүүлэн дэлгэрүүлэх, эмч мэргэжилтнийхээ эрхэм үйлсийг үйлчлүүлэгч олон нийтэд таниулж сурталчлах зорилгоор тус гуравдугаар сарыг “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж “Сайн эмч-Сэтгэлд шингэсэн үйлчилгээ” уриан доор олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү “Эмч мэргэжилтний сар”-ын хүрээнд өнгөрсөн 3дугаарсар 20-ны өдөр нийт эмч мэргэжилтнүүдийнхээ дунд “Шастины залгамж халаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг нээлттэй уулзалт хэлэлцүүлэг нь П.Н.Шастин эмчээр овоглосон тус эмнэлгийн хамт олон, хөгжлийн нэгэн жарны түүхийг бүтээлцсэн үе үеийн бүтээлч, хөдөлмөрч, оюунлаг шастинчуудаараа бахархах сэтгэлгээг залуу үедээ уламжлуулах, тэдний залгамж халаа болсон залуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цаг ямагт өөрчлөлт шинэчлэл, хөгжил дэвшлийг элэрхийлэх чин хүсэл тэмүүлэлийг дэмжих, олон улсын түвшинд мөр зэрэгцэн ажиллах чадварлаг эмч эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй бэлтгэж хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан болно.

Уулзалт хэлэлцүүлгээр Зүрхний мэс засал, Мэдрэлийн мэс засал, Ерөнхий мэс засал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ зэрэг лавлагаа тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болсон мэс засал мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх, хөгжлийн шинэ түвшинд хүргэж хөгжүүлэх, дээрх мэргэжлийн салбаруудын хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар мэргэжлийн эмч, сувилагч мэргэжилтнүүд нь хэлэлцүүлэгт оролцсон нийт эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд асуудал дэвшүүлж, хамтран санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлэгт Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Эмнэлгийн захиргааны зөвлөх, мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Б.Батчуулуун, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг нарын удирдлага, эмч сувилагч ажилчид нийт 120 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.