АОЭТ-ийн эрхлэгч З.Лхагвасүрэн “Алтан чагнуур”-ын эзэн боллоо

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг тав дахь жилдээ 2015 оны 3-р сарын 30-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгууллаа.

Энэхүү шагнал нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлст хүч чадлаа зориулан ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, тэднийг хүн ардад сурталчлан таниулах зорилготой юм.

Шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан 60 гаруй эмч нар нэр дэвшсэнээс нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг тодруулж, Эрүүл мэнд, спортын Сайд Г. Шийлэгдамба болон албаны бусад хүмүүс шагналыг гардууулав.

Тус эмнэлгийн Ангиографийн оношлогоо, эмчилгээний тасгийн эрхлэгч З.Лхагвасүрэн “Мэс засал судлал” төрлөөр шалгарч “Алтан чагнуур”-ын эзэн боллоо.

З.Лхагвасүрэн эмчдээ цаашдын ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг эмнэлгийн хамт олноос хүсэн ерөөж байна.