“ХАРВАЛТ, ШИГДЭЭСИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ДЭВШИЛ” сэдэвт өдөрлөг боллоо

“ХАРВАЛТ, ШИГДЭЭСИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ДЭВШИЛ” сэдэвт өдөрлөг боллоо

Тус эмнэлэг дээр“Харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээний чанарын дэвшил”сэдэвт чанарын өдөрлөг 2015 оны 04 сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн зорилго:Монгол улсын засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд өвчлөл, нас баралтын тохиолдлоор өндөр хувьтай зүрхний шигдээс, тархины цус харвалтын оношилгоо, эмчилгээ, сувилгааг олон улсын стандартын түвшинд хүргэх, өвчлөлд өртөгсдийн хөдөлмөрийн чадварыг богино хугацаанд сэргээн засах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний хариуцлага, хяналтыг дээшлүүлэхэд оршино. Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У, НДЕГ, ГССҮТ, ХСҮТ, БЗДНЭ, СХДНЭ, ЧДЭМТ, НЯТТөвийн удирдлага, холбогдох эмч мэргэжилтнүүд болон тус эмнэлгийн тасаг, алба, нэгжүүдийн эмч мэргэжилтэнүүд оролцлоо.

Мөн тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний дэвшил” болон “Эмнэлгийн яаралтай тусламжийн өнөөгийн байдал”, “Харвалтын тасгийн үйл ажиллагаа” “Зүрхний шигдээсийн тасгийн үйл ажиллагаа” сэдвүүдээр тус тус илтгэл тавилаа.

Өдөрлөгт оролцогчид тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, Харвалтын тасаг, Зүрхний шигдээсийн тасаг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, санал солилцлоо.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У тархины цус харвалт, зүрхний цочмог шигдээсийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанар эрс сайжирч, олон улсын жишигт хүрэхүйц түвшинд байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.